Форум | Холбоо барих
Блог хайлт:

Боловсролтой хүн хаан байх болно

Гэрийн даалгавар №2 /10-р анги/

Оптик

  1. Тодорхой өндөртэй бие янз бүрийн урттай сүүдэр үүсгэж болох уу?
  2. Биеийг чийдэнд ойртуулахад түүний сүүдрийн хэмжээ яаж өөрчлөгдах вэ? Зураг зурж учрыг тайлбарла
  3. Нартай өдөр модны өндөрийг яаж тодорхойлох вэ?
  4. Гол мөрний ус гүехэн мэд харагддагийн учир юу вэ?
  5. Хоосон савны ёроолд хавтгай толь тавьжээ. Савыг усаар дүүргэхэд толин дээрээс ойсон цацрагийн чиглэл яаж өөрчлөгдөх вэ?
  6. Гэрлийн цацраг уснаас шилэнд шилжихэд гэрлийн бүрэн ойлт болох уу?
  7. Нартай өдөр цуглуулагч линзийн фокусын зайг яаж тодорхойлох вэ?
  8. 2 цуглуулагч линзний алиных нь оптик хүч их болохыг тасалгааны чийдэнгийн гэрэлд яаж тодорхойлох вэ?
  9. Цагны 2 шилийг хооронд нь нааж цуглуулагч линз хийжээ. Линзийг усанд хийж гэрлийн цацраг тусгахад яах вэ? Зургийг зур.
  10. Цуглуулагч ба сарниулагч 2 линзийн фокусын зайг хэмжихгүйгээр алиных нь оптик хүч их болохыг яаж мэдэх вэ?

бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: гэрийн даалгавар 2011-05-07 өдөр 20:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax