Форум | Холбоо барих
Блог хайлт:

Боловсролтой хүн хаан байх болно

Гэрийн даалгавар №1 /10-р анги/

Бие цэнэглэгдэх

  1. Манай орны нэхмэлийн болон хивсний үйлдвэрийн газарт өргөн ашигладаг самнах машины самны шүднүүдэд утас яагаад наалддаг вэ? Ингэж наалдахад утас байнга тасарч үйлдвэрлэлийн ажиллагаанд бэрхшээл учруулдаг. Энэхүү үзэгдэлтэй тэмцэх зорилгоор цех доторх агаарын чийгийг нэмэгдүүлдэг. Үүний учир юу вэ?
  2. Бензин хадгалдаг савнаас бензин юүлэхэд түүний урсгал цэнэглэгдэж бензиний уур дэлбэрч болзошгүй байдаг. Энэ болзошгүй галын аюулаас яаж урьдчилан сэргийлэх вэ?
  3. Дарьны склад мэтийн галын авул гарч болзошгүй зүйлийг газардуулсан металл тороор яагаад хучдаг вэ?
  4. Ажиллуулж байгаа цахилгаан статик машины ойролцоо байсан электроскоп яагаад цэнэглэгддэг вэ? Машины зүгээс электроскоп дээр үйлчлэх үйлчилгээг арилгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
  5. Нэгэн төрлийн цэнэгээр цэнэглэгдсэн адилхан диаметр бүхий 2 металл бөмбөрцгийг хооронд нь хүргэв. Нэг бөмбөрцөг нь цул нөгөө нь хөндий 2 бөмбөрцөг дээр цэнэгүүд яаж хуваарилагдах вэ?
  6. Цэнэглэгдсэн биед ямар ч төрлийн хамаагүй цэнэгээр тугалган цаасаар хийсэн цэнэглэгдээгүй хөнгөн бортогыг ойртуулахад яагаад ямагт татагддаг вэ?
  7. Аянга зайлуулагчийн дээгүүр эерэг цэнэг бүхий үүл нүүж өнгөрөв. Аянга зайлуулагчийн үзүүр дээр цэнэг үүсэхийг электрон онолын үндсэн дээр тайлбарла. Тэр үүссэн цэнэгийн тэмдэг ямар байх вэ?
  8. Антенны дээгүүр аянгын үүл нүүж өнгөрөхөд антенн цэнэглэгдэх үү? Хэрэв үүлний цэнэг багасвал, эсвэл үүл холдвол антенны цэнэг өөрчлөгдөх үү?
  9. Цэнэглэгдээгүй тугалган цаасан бортогонд цэнэглэгдсэн бие ойртуул. Бортого биед татаг биед татагдахгүй байхаар тийм зайг сонгон олсны дараа тэр биед хуруугаа хүргэмэгц бортого татагдана. Энэ үзэгдлийг тайлбарла.
  10. Шилэн лонхон дээр тавиад тэнцвэрийн байдалд оруулсан урт модон шугамд цэнэглэгдсэн савх ойртуулахад эргэлдэн хөдөлнө. Мод урт байх тутам түүний хөдөлгөөн яагаад мэдэгдэхүйц харагддаг вэ?

бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: гэрийн даалгавар 2011-05-07 өдөр 20:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax