Боловсролтой хүн хаан байх болно
Гэрийн даалгавар №2 /10-р анги/
Оптик
- Тодорхой өндөртэй бие янз бүрийн урттай сүүдэр үүсгэж болох уу?
- Биеийг чийдэнд ойртуулахад түүний сүүдрийн хэмжээ яаж өөрчлөгдах вэ? Зураг зурж учрыг тайлбарла
- Нартай өдөр модны өндөрийг яаж тодорхойлох вэ?
- Гол мөрний ус гүехэн мэд харагддагийн учир юу вэ?
- Хоосон савны ёроолд хавтгай толь тавьжээ. Савыг усаар дүүргэхэд толин дээрээс ойсон цацрагийн чиглэл яаж өөрчлөгдөх вэ?
- Гэрлийн цацраг уснаас шилэнд шилжихэд гэрлийн бүрэн ойлт болох уу?
- Нартай өдөр цуглуулагч линзийн фокусын зайг яаж тодорхойлох вэ?
- 2 цуглуулагч линзний алиных нь оптик хүч их болохыг тасалгааны чийдэнгийн гэрэлд яаж тодорхойлох вэ?
- Цагны 2 шилийг хооронд нь нааж цуглуулагч линз хийжээ. Линзийг усанд хийж гэрлийн цацраг тусгахад яах вэ? Зургийг зур.
- Цуглуулагч ба сарниулагч 2 линзийн фокусын зайг хэмжихгүйгээр алиных нь оптик хүч их болохыг яаж мэдэх вэ?
бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: гэрийн даалгавар
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих