Форум | Холбоо барих
Блог хайлт:

Боловсролтой хүн хаан байх болно

Бие даалт: №1 /10-р анги/

 Электро динамик:

  1. Нэг нь нөгөөгөөсөө 3см зайд орших тус бүр 10 нКл хоёр цэнэг ямар хүчээр харилцан үйлчлэлцэх вэ?
  2. 1мкКл, 10нКл хоёр цэнэг хоорондоо 9мН хүчээр харилцан үйлчлэлцэнэ. Тэдгээр цэнэг ямар зайд орших вэ?
  3. Керосин дотор 0,01м зайд орших 2 адилхан цэнэг 100н хүчээр харилцан үйлчлэлцэнэ. Цэнэг тус бүрийн хэмжээг тодорхойл.
  4. Цахилгаан орны ямар нэгэн цэгт орших 2нКл цэнэгт 0,4мкН хүч үйлчилнэ. Тэрхүү цэгт орны хүчлэг ямар байх вэ?
  5. Шингэн диэлектрик дотор байгаа 4 нКл цэнэгээс 3см зайд орны хүчлэг 20кВ/м байв. Шингэний диэлектрик нэвтрэх чанар ямар байсан бэ?
  6. Цахилгаан орны 2 цэгийн хооронд 0,012Кл цэнэг шилжүүлэхэд орон 0,36Ж ажил гүйцэтгэв. Тэдгээр цэгийн потенциалын ялгавар ямар байсан бэ?
  7. Цахилгаан оронд 2000В потенциалын ялгавар бүхий 2 цэгийн хооронд 4,6мкКл цэнэг шилжүүлэхэд ямар ажил гүйцэтгэх вэ?
  8. 2мкФ, 4мкФ багтаамж бүхий 2 конденсатор байв. Зэрэгцээ болон цуваа холбоход тэдгээрийн нийт цахилгаан багтаамж ямар байх вэ?



бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: бие даалтын ажил 2011-05-07 өдөр 20:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax