Боловсролтой хүн хаан байх болно
Бие даалт: №1 /10-р анги/
Электро динамик:
- Нэг нь нөгөөгөөсөө 3см зайд орших тус бүр 10 нКл хоёр цэнэг ямар хүчээр харилцан үйлчлэлцэх вэ?
- 1мкКл, 10нКл хоёр цэнэг хоорондоо 9мН хүчээр харилцан үйлчлэлцэнэ. Тэдгээр цэнэг ямар зайд орших вэ?
- Керосин дотор 0,01м зайд орших 2 адилхан цэнэг 100н хүчээр харилцан үйлчлэлцэнэ. Цэнэг тус бүрийн хэмжээг тодорхойл.
- Цахилгаан орны ямар нэгэн цэгт орших 2нКл цэнэгт 0,4мкН хүч үйлчилнэ. Тэрхүү цэгт орны хүчлэг ямар байх вэ?
- Шингэн диэлектрик дотор байгаа 4 нКл цэнэгээс 3см зайд орны хүчлэг 20кВ/м байв. Шингэний диэлектрик нэвтрэх чанар ямар байсан бэ?
- Цахилгаан орны 2 цэгийн хооронд 0,012Кл цэнэг шилжүүлэхэд орон 0,36Ж ажил гүйцэтгэв. Тэдгээр цэгийн потенциалын ялгавар ямар байсан бэ?
- Цахилгаан оронд 2000В потенциалын ялгавар бүхий 2 цэгийн хооронд 4,6мкКл цэнэг шилжүүлэхэд ямар ажил гүйцэтгэх вэ?
- 2мкФ, 4мкФ багтаамж бүхий 2 конденсатор байв. Зэрэгцээ болон цуваа холбоход тэдгээрийн нийт цахилгаан багтаамж ямар байх вэ?
бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: бие даалтын ажил
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих