Форум | Холбоо барих
Блог хайлт:

Боловсролтой хүн хаан байх болно

Хүүхдүүд хэрхэн амархан сурах вэ? /зөвлөгөө/

     Харааны ухааны чадавх сайтай хүүхдүүд зураг болон киноноос амархан суралцдаг байхад биеийн ухааны чадавх сайтай хүүхдүүд барьж, туршиж, хийж үзэж байж илүү сайн сурдаг. Математикийн ухааны чадавх сайтай хүүхэд сэтгэн бодож, учир шалтгааны уялдааг бодож олж сурдаг байхад, хөгжмийн ухааны чадавх сайтай нь хөгжмөөр, хэлний ухааны чадавх сайтай нь сонсож, уншиж сурахдаа илүү сайтай байна. Харилцааны ухааны чадавх сайтай хүүхэд ярьж, хүмүүстэй харилцаж, дотоод ухааны чадавх сайтай нь ганцаараа сууж сурах сонирхолтой байдаг.

     Ямар ч хэлбэрийн ухаантай бай хүүхэд бүрт давамгай болон сул дорой талууд бий. Хэрэв ерөнхий боловсролын сургуулиудад дээрх оюун ухааны хэлбэрүүдийн зөвхөн нэг хоёрыг нь л хөгжүүлэхэд анхаардаг бол өөр төрлийн оюун ухаан сайтай хүүхдүүд нь өөрийн авьяас чадварыг хөгжүүлж чадахгүйгээс суралцах дургүй, удаан ойлгодог, эсвэл огт юу ч сурдаггүй болдог.

     Хөдөлгөөний ухааны чадавх сайтай хүүхдүүд бараг суулгүйгээр байнгын хөдөлгөөнтэй байна. Тиймээс ердийн дунд сургуульд сурдаг хөдөлгөөний чадавх сайтай хүүхдүүд хөдлөх боломж нэг их байдаггүй. Самбарт бичсэнийг эсвэл багшийн хэлснийг чимээгүй суун бичих ёстой байдаг. Гэвч ийм хүүхэд сурахын тулд булчингаа ажиллуулж, хийж мэдрэх хэрэгтэй байдаг. Мөн олон нийтийн ухааны чадавх сайтай хүүхэд асуулт асуух, ярилцах, бүлгийн ажлуудад идэвхитэй оролцдог.

     Эцэст нь хэлэхэд хүүхдийг оюуны чадавхын нэг хэвд цутгах гэж оролдох нь ирээдүйн олон зуун суутныг мөхөөж байна гэсэн үг юм. Хүүхдэд авьяас чадвараа харуулах, хөгжүүлэх, амжилтанд хүрэх боломж өгөх хэрэгтэй.



бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: зөвлөгөө 2011-05-07 өдөр 21:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax