Форум | Холбоо барих
Блог хайлт:

Боловсролтой хүн хаан байх болно

Бэлгийн амьдралын хүмүүжил /зөвлөгөө/

     Эцэг эхчүүдийн тайлрбарлахад хамгийн төвөгтэй санагддаг сэдэв бол бэлгийн амьдралын хүмүүжил юм. Энэ талын хүмүүжлийг өгөхдөө 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Бэлгийн амьдралын хүмүүжилд насанд хүрсэн хүний суурьнаас хандахгүй байх ба үржил хөгжлийн мэдлэг талаас авч үзэхгүй байх хэрэгтэй.

     Бэлгийн амьдралын хүмүүжлийн зорилго нь хүүхдийн хүйсэнд тохируулан зан үйлийг зөв боловсон эзэмшүүлэхэд чиглэнэ.

     Хүүхэд байхдаа эцэг эхтэйгээ сайн харилцаатай байж үзээгүй залуучууд орчиныхоо болон найз нөхдийнхөө нөлөөнд амархан автдаг. Хүүхдийн асуусан асуултанд хангалттай хариулт өгөхгүй бол түүний толгойд асуултын тэмдэг олширсоор байх болно. Хүүхдүүд хүйсний ялгааг их сонирхдог, ийм асуулттай тааралдвал ээж ааваас жишээ болгон авч тайлбарлаж өгч болно.

     Гэр дотор ээжийн байр суурь илүү давамгайлдаг бол эрэгтэй хүүхэд эмэгтэй хүний байр суурьд атаархах сэтгэлтэй болж болно. Аавын нэр хүндийг хамгаалах хэрэгтэй.

     Хувцас хунар, тоглоомын сонголтонд анхаар. Хүүхдийн хүйсэнд тохирсон тоглоом ав, тохируулж хувцасла.

     Эрэгтэй хүүхэд аавтайгаа олон цагийг хамтдаа өнгөрөөх шаардлагатай. Гэрт унтлагын хувцас, гэрийн шаахай, зурагт 3-ыг заримдаа ашиглахгүй байхад зүгээр.

     Хүүхдийн асуултанд хариулахад таны үг ба үйлдэл их чухал. Хариулахдаа тайван намуун дуугаар чөлөөтэй ярь, хүүхэд тань ч өөрийгөө тайван мэдрэх болно.

бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: зөвлөгөө 2011-05-07 өдөр 21:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax