Форум | Холбоо барих
Блог хайлт:

Боловсролтой хүн хаан байх болно

Гэр бүлийн хурал /зөвлөгөө/

     Гэр бүлийн хурал нь гэр бүлд хамааралтай бүх сэдвээр ярилцаж, гишүүд санаа оноогоо хэлэхээс гадна гэр бүлд хийгдэх ажлыг төлөвлөн хамтран хийж, бие биедээ сэтгэл зүйн байдлаа илэрхийлдэг орчин юм. Гэр бүлд тогтмол хурал хийх нь олон талын ашигтай байдаг. Хамтдаа шийдвэр гаргаж, дэг журмыг сахиулснаар гэр бүлд дулаан уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэл санаа тайван, аз жаргалтай байхад нөлөөлдөг.

Гэр бүлийн хурлыг хэрхэн хийх вэ?

Тогтсон нэг хугацаанд хуралддаг байх ёстойХурал болгон дээр өөр удирдагч байвал илүү ашигтай. Удирдагч ээлжлэн солигдож байвал зүгээр гэсэн үг.Хурлаар заавал хэлэлцэх нэг асуудал байх хэрэгтэй бөгөөд энэхүү хурлаар гарсан шийдвэрийг тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг харах боломж олдох юм.Гэр бүлийн хурлын хугацаанд тодорхой яригдаж буй сэдвийн онцлогоос болж хугацаа уртасгаж богиносохгүй байх ёстой. Дундаж хугацаа нь 60 мин байж болно.Яригдаж буй сэдвийн талаар хүн бүрт санаа бодлоо хэлэх боломжийг олгох ёстой.Гэрт хийх ажлын хуваарилалтыг энэ хурлаар шийдэж болно.Гэр бүлийн хурлыг хүүхдийн харьцаанд сайн нөлөөтэй байлгахын тулд эцэг эхчүүд нь өөрсдийн хэлсэн үгэндээ хүрэх ёстой.Хурлын төгсгөлд гаргасан шийдвэрүүдийг дахин нэг давтаж хэлэх хэрэгтэй. Шинэ хурлаа эхлэхээс өмнө өмнөх хурал дээр гаргасан шийдвэрүүд нь хэрэгжиж үү үгүй юу гэдгийг шалтгах ёстой.

Гэр бүлийн хурлын ач тус

-       Гэр бүлийнхэн бие биеэ сонсдог болдог

-       Зөв бодол санаа сэтгэлээ харилцан илэрхийлдэг ба үргэлж ийм байлгахын тулд бие биеэ дэмждэг

-       Гэрт хүн бүрийн хийх ажлыг тодорхойлж хуваадаг

-       Зовлон жаргал мөрөөдөл хүслээ хуваалцаж сурдаг

-       Асуудлыг авч үзэн хэн, юу нь өөрчлөгдөх хэрэгтэйг тодорхойлж асуудлыг шийддэг болдог.


бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: зөвлөгөө 2011-05-07 өдөр 21:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax