Форум | Холбоо барих
Блог хайлт:

Боловсролтой хүн хаан байх болно

Хүүхдүүд хэрхэн амархан сурах вэ? /зөвлөгөө/

     Харааны ухааны чадавх сайтай хүүхдүүд зураг болон киноноос амархан суралцдаг байхад биеийн ухааны чадавх сайтай хүүхдүүд барьж, туршиж, хийж үзэж байж илүү сайн сурдаг. Математикийн ухааны чадавх сайтай хүүхэд сэтгэн бодож, учир шалтгааны уялдааг бодож олж сурдаг байхад, хөгжмийн ухааны чадавх сайтай нь хөгжмөөр, хэлний ухааны чадавх сайтай нь сонсож, уншиж сурахдаа илүү сайтай байна. Харилцааны ухааны чадавх сайтай хүүхэд ярьж, хүмүүстэй харилцаж, дотоод ухааны чадавх сайтай нь ганцаараа сууж сурах сонирхолтой байдаг.

     Ямар ч хэлбэрийн ухаантай бай хүүхэд бүрт давамгай болон сул дорой...


бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: зөвлөгөө 2011-05-07 өдөр 21:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Бэлгийн амьдралын хүмүүжил /зөвлөгөө/

     Эцэг эхчүүдийн тайлрбарлахад хамгийн төвөгтэй санагддаг сэдэв бол бэлгийн амьдралын хүмүүжил юм. Энэ талын хүмүүжлийг өгөхдөө 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Бэлгийн амьдралын хүмүүжилд насанд хүрсэн хүний суурьнаас хандахгүй байх ба үржил хөгжлийн мэдлэг талаас авч үзэхгүй байх хэрэгтэй.

     Бэлгийн амьдралын хүмүүжлийн зорилго нь хүүхдийн хүйсэнд тохируулан зан үйлийг зөв боловсон эзэмшүүлэхэд чиглэнэ.

     Хүүхэд байхдаа эцэг эхтэйгээ сайн харилцаатай байж үзээгүй залуучууд орчиныхоо болон найз нөхдийнхөө нөлөөнд амархан автдаг. Хүүхдийн асуусан асуултанд хангалттай хариулт өгөхгүй бол ...


бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: зөвлөгөө 2011-05-07 өдөр 21:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Гэр бүлийн хурал /зөвлөгөө/

     Гэр бүлийн хурал нь гэр бүлд хамааралтай бүх сэдвээр ярилцаж, гишүүд санаа оноогоо хэлэхээс гадна гэр бүлд хийгдэх ажлыг төлөвлөн хамтран хийж, бие биедээ сэтгэл зүйн байдлаа илэрхийлдэг орчин юм. Гэр бүлд тогтмол хурал хийх нь олон талын ашигтай байдаг. Хамтдаа шийдвэр гаргаж, дэг журмыг сахиулснаар гэр бүлд дулаан уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэл санаа тайван, аз жаргалтай байхад нөлөөлдөг.

Гэр бүлийн хурлыг хэрхэн хийх вэ?

Тогтсон нэг хугацаанд хуралддаг байх ёстойХурал болгон дээр өөр удирдагч байвал илүү ашигтай. Удирдагч ээлжлэн солигдож байвал зүгээр гэсэн үг.Хурлаар заавал хэлэлцэх нэ...

бичсэн: nom bol ertuntsiig harah tsonh | төрөл: зөвлөгөө 2011-05-07 өдөр 21:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив